
Мөн Сүхбаатар дүүргийн 14-р хороо Тоосгоны үйлдвэрийн замд "Хюнда Елентра" маркийн автомашины жолооч Б гэгч нь "Ниссан Санни" маркийн автомашины жолооч Г-тэй мөргөлдөж Сүхбаатар дүүргийн 17-р хороонд оршин суух иргэн Т нарын гурван хүн гэмтсэн байна. Улмаар ослын шалтгааныг тодруулахаар ажиллахад "Хюнда Елентра" маркийн автомашины жолооч Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нь тогтоогджээ. Түүнчлэн уржигдар автобусны жолооч 72 настай эмэгтэйг мөргөж гэмтээсэн байна.
Д.Ундрах /24tsag.mn/