АН-ын төрийн албыг төрлийн алба болгох их аян Зэвсэгт хүчний жанжин штабт эрчимтэй өрнөж байна. Монгол Улсыг батлан хамгаалах учиртай хамгийн чухал салбарыг дарга нь төрөл төрөгсөдөөр хэрхэн дүүргэж байгааг хүргэе.1. Бригадын генерал Т.Дашдэлэг. Ц.Бямбажав ЗХЖШ-ын даргын багын найз. Нөгөө сөнөөгч-бөмбөгдөгч “Миг- 21” онгоцны моторыг хойд солонгосчуудад худалдах гэрээ байгуулсан хэрэгт холбогдож дуулиан дэгдээгээд байгаа эр.
2. Б.Баяржаргал: ЗХЖШ-ын дарга Ц.Бямбажавын хүү. 337 ангиад ажилтан байж байгаад 303 анги руу шилжүүлсэн. Дараа нь АНУ-д сургуульд явуулсан.
3. Мягмарсүрэн: ЗХЖШ-ын дарга Ц.Бямбажавын бэр. Зэвсэгт хүчний 011 дүгээр ангид Биеийн тамирын зааварлагчаар томилогдож, дэслэгч цолтой болсон.
4.Нийслэлийн Цэргийн штабын орлогч дарга, хурандаа Ц.Анхбаяр: ЗХЖШ-ын дарга Ц.Бямбажавын авга ахын хүү. Зэвсэгт хүчний 011 дүгээр ангид тоо бүртгэлийн офицероор ажиллаж байгаад хураднаа болсон.
5. Баярсайхан: ЗХЖШ-ын дарга Ц.Бямбажавын ойрын хамаатан. ЗХЖШ-ын Хүний нөөцийн хэлтсийн орлогч дарга байсан. Дараа нь ЗХЖШ-ын Хяналт, шалгалт үнэлгээний газрын орлогч дарга болсон.
6.Ахлагч Л.Нарантуяа: ЗХЖШ-ын дарга Ц.Бямбажавын төрсөн эгчийн охин. Офицер болж, өдгөө Зэвсэгт хүчний 353 дугаар ангид томилогдон ажиллаж байна.
7. Б.Шинэбаяр: ЗХЖШ-ын дарга Ц.Бямбажавын хүргэн буюу Л.Нарантуяагийн нөхөр.Зэвсэгт хүчний 353 дугаар ангид Зэвсгийн даргаболсон.
8.Баянхонгор аймаг дахь Зэвсэгт хүчний 339 дүгээр ангийн захирагчийн орлогч Л.Баатарзориг: ЗХЖШ-ын дарга Ц.Бямбажавын хамаатан. Цэргийн тэтгэвэрт гарах насны хязгаар хэтэрсэн түүнийг Баянхонгор аймагт барилгын цэргийн анги байгуулагдмагц захирагчийн орлогчоор томилж, хошууч цол олгов.
9. АДХЦ-ийн командлалын хэлтсийн дарга, хурандаа Ч.Болдбаатар: ЗХЖШ-ын дарга Ц.Бямбажавын хамаатан. Завхан аймгийнхныг шөнө далаар жагсаасан гэж дуулиан тарьдаг эр.
10.ЗХЖШ-ын Захиргаа удирдлагын хэлтсийн дарга Д.Төмөрхуяг: Улсын ерөнхий прокурор Д.Дорлигжавын төрсөн ахынх нь хүү тэрбээр математикч мэргэжилтэй. Гэвч батлан хамгаалах салбарт хурган дарга болжээ.
Эдгээр нь ЗХЖШ-ын даргын хамаатан садны эхний жагсаалт юм.




















































Сэтгэгдэл (27)