Говь-Алтай аймгийн Цээл сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Алтайн Хүдэр” ХХК-ний хүдэр тээвэрлэх гэрээт компаний жолооч Д.Мөнхзул нь өнгөрсөн оны 12-р сарын 15-ны өдөр Алтай сумын Тулга толгой гэдэг газар 71-50 УНР улсын дугаартай Давун маркийн авто машин жолоодож яваад тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөнөөс 10-83 УБҮ улсын дугаартай "Ланд Круйзер-200" маркийн авто машинтай мөргөлдөж иргэн Б.Амарсанаа С.Батжаргал нарын амь насыг хохироосон юм.Мөн Э.Энхмарт Ц.Сансарбаяр нарын биед хүндэвтэр гэмтэл учруулсан хэрэгт орлогч прокурор Н.Ганболд 2013 оны 07-р сарын 31-ны өдөр №47 дугаартай яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэнээр анхан шатны шүүх хурал 2013 оны 12-р сарын 04-ны өдөр боллоо.
Шүүгдэгч Д.Мөнхзулд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.4 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч 5 жил 1 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид ял эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Д.Ундрах /24tsag.mn/



















































