
Урд шөнийн байдлаар цагдаагийн байгууллагад гэмт хэргийн шинжтэй нийт 50 хэрэг бүртгэгджээ.
Үүнд золгүй байдлаар амь насаа алдсан дөрөв хэрэг, орон байрны болон халаасны хулгайн гэмт хэрэг долоо, танхайн гэмт хэрэг 10 гарчээ. Тухайлбал, СХД-т хүн нас барсан байна” мэдээллийн дагуу бүрэлдэхүүн очиж шалгахад, ОХУ-ын иргэн 47 настай эмэгтэй ил харагдах гэмтэл шархгүй нас барсан байжээ. Хэргийг СХД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж байна.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (1)