
БГД-ийн 5 дугаар хороонд үдшийн 21 цагийн орчимд 55 настай эмэгтэй Б-ийн нилээд хэмжээний бэлэн мөнгөтэй цүнх, банкны виза карт бичиг баримт зэргийг үл таних хоёр залуу булааж зугтаажээ. Хэргийг БГД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж байна. Мөн уржигдар иргэн Б гэгч нь дэлгүүрт үйлчлүүж байгаад цүнхтэй бичиг баримт,
эд зүйлээ мартаад гараад явчихсан байна. Гэтэл тухайн иргэний цүнхтэй
эд баримтыг нь 50 орчим насны эрэгтэй хүн олж аваад банкын картыг нь
ашигласан хэрэг гарсан байна. Тодруулбал, цүнхэнд байсан банкны картыг
дэлгүүрт дөрвөн удаа уншуулж, 140 мянган төгрөгний эд бараа авсан
болохыг цагдаагийн байгууллагаас шалгаж байна. Энэ мэт бичиг баримт,
банкны картаа алдсан тохиолдолд яаралтай цагдаад мэдэгдэх, картаа
хаалгах хэрэгтэй цагдаагийн байгууллагаас анхааруулж байгаа юм.
Д.Ундрах /24tsag.mn/