
Тус цогцолбор нь “Морины их шүтээн”, "Сурын их шүтээн", "Бөхийн их шүтээн", Эрийн гурван наадмын музей гэсэн үндсэн дөрвөн хэсэгтэй. Тухайбал “Морины их шүтээн” нь Өвөрхангай аймгийн Арвайхээр хотын баруун талд баригдаад дуусч байгаа бөгөөд ардын хувьсгалаас хойш улсын их баяр наадамд дөрөв түүнээс удаа түрүүлсэн хурдан морьдын хөшөө, суврагуудаас бүтэж байгаа гэнэ. Цогцолборыг босгох ажил 2014 оны гуравдугаар сарын 15-наас эхлэн 2015 оны наймдугаар сар гэхэд шүтээний тодорхой хэсэг ашиглалтад орсон байхаар төлөвлөжээ.
Түүнчлэн зохион байгуулагчид шүтээнийг барихад иргэдийн хандив тусламжаас гадна төрийн дэмжлэгийг хүсч ССАЖЯ-нд төслөө хүргүүлсэн байна. Цаашдаа энэ цогцолбор нь түүх соёлын биет өв болоод зогсохгүй аялал жуулчлалыг хөгжүүлэхэд ихээхэн ач холбогдолтойг тэд хэлж байлаа.

