
Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг томоохон загварын шоунуудын тоонд “Торго” шоу яах аргагүй ордог. “Торго Загвар” ХХК анх 2000 онд байгуулагдсанаасаа хойш өөрсдийн гэсэн брэндийг гаргаж, загвар сонирхогч төдийгүй чамин чанартай хэрэглээг эрхэмлэгч хүн бүрийн талархлыг хүлээж чадсан юм.
Энэ удаад тус компанийн дизайнер О.Болдын уран сэтгэмжит таван коллекцийн 100 гаруй хувцас танилцуулах бөгөөд шоунд Монголын урдаа барьдаг шилдэг загвар өмсөгчид оролцоно.