Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Үлгэр үү? Аймшгийн киноны зохиол уу?

2013-12-07
0
ЖИРГЭХ
Цахим ертөнцийн "Буг" би бээр олон ч пост, олон ч твийт уншиж явлаа. Ингээд ярихаар нэг өвөө юм уу эмээ ач гучдаа дурсамжаа ярих байгаа юм шиг санагдчихлаа /инээв/. За тэр яахав бичиж байсан зүйлээ үргэлжлүүлье.
    Цахим ертөнцийн "Буг" би бээр олон ч пост, олон ч твийт уншиж явлаа. Ингээд ярихаар нэг өвөө юм уу эмээ ач гучдаа дурсамжаа ярих байгаа юм шиг санагдчихлаа /инээв/. За тэр яахав бичиж байсан зүйлээ үргэлжлүүлье. Тэр олон пост, твийтүүдээс УИХ-ын гишүүнээс авахуулаад олны танил болон танил биш хүмүүсийн нүдийг орой дээр нь гаргах дөхсөн "Зэрлэг" үлгэрүүд миний сонирхлыг ихээр татсан юм. Тухайлбал:
132
Догь үлгэр байгаа биз. Харин удаах нь бүр "Аймшигтай"
1476128_618450964889454_1201965290_n
Үнэхээр "аймар". Төрсөн эцгээ алаад, амар сайхандаа жаргачихаж байгаа юм. Үүгээр ч зогсохгүй өнөөх үхэл нь амар сайхан жаргуулаад байгаа аав гуай амьд сэрүүндээ ээжийг нь "Нойтон модыг ноцтол, хуурай модыг хугартал нь зодож" хэтрүүлэгтэй гэр бүлийн хүчирхийллийг өнгөтөөр үзүүлэв. Сайхан өрнөл.

Дээрхийг уншсан хүмүүсийн дийлэнх нь хэн гэгч "Эсэргүү" ийм үлгэр бичиж хэвлүүлснийг гайхан толгой сэгсэрч байв. Өнөөх "эсэргүү" үлгэрч үүнийг бичиж хэвлүүлснийхээ төлөөсөнд хэдэн төгрөг авсан халаасласан бол. Мөнгө олж л байвал бусад нь "Пад" байхгүй гэсэн ядруухан сэтгэхүй эндээс л үнэртээд байгаа юм даа.

Нөгөө талаар хоёр яам /БШУЯ, ССАЖЯ/-ны хүүхдэд зориулсан бүтээлд тавьдаг хяналт нэлээдгүй шүүмжлэлд өртсөн юм. Өнөөдөр хүүхдэд зориулсан бүтээл, жүжиг, кино зэрэг нь "ховор" барааны нэг гэдэгтэй олон хүн санал нийлэх биз. Тийм байтал наад зах нь үлгэрүүдээ хянаж чадахгүй байна гэдэг хэцүүхэн л сонсогдож байна. Гэтэл гадны улс орнууд санаа сэдэл өгөх төдий зүйлд ч анхаарч байдаг юм билээ. Жишээлбэл бяцхан хүүхдүүдийн шимтэн үзэх дуртай "Маша ба Баавгай" хүүхэлдэйн киног хүүхдэд сахилгагүйтэх үлгэр дуурайл үзүүлдэг хэмээн зарим улс орнууд гаргахыг хориглосон байдаг гэнэ.

Уржигдархан энэ асуудалд хяналт тавих ёстой яамдуудын нэг БШУЯ энэ талаарх байр сууриа илэрхийлснийг олж үзлээ. Тэд "Эцэг эхчүүд хүүхэддээ ямар нэгэн ном авч өгөхдөө доторх агуулгад нь онцгой анхаарч, миний хүүхэд хэн гэдэг хүний, ямар номыг унших вэ гэдгийг анхаарч үздэг байх хэрэгтэй. Цаашид хүүхдэд зориулсан аливаа ном, соёлын бүтээгдэхүүнүүд хүүхдийн оюун ухаан, сэтгэл зүй, хүмүүжилд сөрөг нөлөө үзүүлэхгүй байх тал дээр ССАЖЯ-тай хамтарч ажиллана” гэсэн тайлбарыг өгчээ.

Манайхан хэлэхгүй бол хийдэггүй муу зангаа засмаар юм. Мэдлээ, ямар ч байсан анхааралдаа авъя гэсэн утгатай юм ярьжээ. Чухам энэ талаар ямар арга хэмжээ авах нь тодорхойгүй чигээр үлдсэн ч үлгэрээр хүүхдээ хүмүүжүүлдэг цаг ард хоцроогүй цагт үүнд заавал хяналт тавих л хэрэгтэй.

24tsag.mn

0
ЖИРГЭХ
Санал болгох
Төрийн шагнал хүртэх гэж буй "Болор цом"-ын эзэн, УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатын 11 шүлэг
Жүжгийн зохиолч Б.Цогнэмэхийн туурвил зүйн онцлог
АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
Кино календарь: Зуны амралтаар үзэх зургаан кино
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (7)

  • Зочин (192.82.85.67)
    Nice
    2023 оны 02 сарын 07 | Хариулах
  • Алтан мөнгөн аргай бүтнээрээ (203.91.117.4)
    "Алтан мөнгөн аргай" монгол ардын үлгэр 2011 оны 03-р сарын 02, Нийтэлсэн Pre-School Education Эрт урьд цагт эмгэн өвгөн хоёр байжээ. Өвгөнийг Найман зуун адуутай Найр алаг хүлэг морьтой Найман настай Чагаа хүүтэй Намтай мэргэн гэдэг юмсанжээ. Найман настай Чагаа хүү нь алтан мөнгөн хоёр аргайгаар тоглодог юмсанжээ. Өвгөн нэг өглөө найман зуун адуугаа наашлуулах гэж арын уулаар ан гөрөө хайж өврийн уулаар адуу малаа хайж явтал гэрийн чинээ гэдэстэй, тогоон чинээ толгойтой том хар мангас эмгэн тосч ирээ: “Насан болсон амиа өгөх үү? Найман зуун адуугаа өгөх үү? Найман настай хүүгээ өгөх үү?” гэж аймшигтайгаар асууж аван идэн завджээ. Намтай мэргэн өвгөн айгаад: “Насан болсон намайгаа өршөөж хайрла Найман зуун адууг минь үлдээж хайрла Найман настай хүүгээ өгье. Ээжий нь нүдэн дээр ил өгч чадахгүй, манайх нүүвэл ч гурван жилийн газар нүүдэг, суувал ч гурван жил суудаг айл. Одоо алс хол нүүгээд явъя. Алтан мөнгөн аргайг нь бууцан дээрээ хаяад нүүе. Түүнийгээ авахаар ирэхэд нь та хүүгий минь ав даа” гэж гэнэ. Мангас: “За” гээд яваад өгчээ. Өвгөн гэртээ хариад: “Өвс ногоо муудлаа Өнтэй зунтай газар нүүнэ” гэж хэлээд нүүгээд явжээ. Шинэ нутагт сэлгэж нүүгээд ширэг зүлгэн дээр гэрээ барьж байтал найман настай хүү нь: “Аав аа!, Аав аа! Алтан мөнгөн шагай минь хаана байна?” гэсэнд аав нь: “Ай мэдэхгүй, ээжээсээ асуу даа” гэжээ. Ээжээсээ асуутал: “Ай мэдэхгүй, ааваасаа л асуу даа” гэжээ. “Аав аа!, Аав аа! Алтан мөнгөн шагай минь хаана байна?” гэсэнд аав нь: “Ай мэдэхгүй, бууцан дээрээ хаягдаа биз” гэжээ. “Аав аа, аав аа. Би алтан мөнгөн аргайндаа яваад ирье!” гэтэл аав нь: “Тэг дээ!” гэжээ. “Аав аа!, Аав аа! Ямар мориороо явах вэ?” гэсэнд “Адууныхаа сүүлд явдаг хамуутай хар даагаараа яв даа гэжээ. “Ээжээ, ээжээ! Ямар мориороо явах вэ? гэсэнд ээж нь “Найман зуун адууныхаа түрүүнд явдаг найман хөлтэй найр алаг мориороо яв даа” гэжээ. Тэгээд найр алаг мориороо явах болов. “Ааваа!, Ааваа! Би ямар хониороо хүнс хийх вэ?” гэсэнд аав нь: “Хониныхоо сүүлд явдаг хатиартай хар төлгөөрөө хүнс хий” гэв. “Ээжээ!, Ээжээ! Ямар хониороо хүнс хийж явах вэ?” гэсэнд ээж нь: “Түмэн хонины түрүүнд явдаг түнтгэр бор иргээрээ хүнс хий дээ” гэжээ. Хүү түнтгэр бор иргээрээ хүнс хийгээд явах болжээ. Тэгээд найман хөлтэй найр алаг морио унаад хуучин нутаг бууцан дээрээ давхиж ирсэнд алтан мөнгөн аргайг нь мангас эмгэн олсон болж наадаж суулаа. Найман настай Чагаа хүү дэргэд нь очоод мориноосоо буулгүй: “Эмээ, эмээ! Ээжээс минь ялгаа юу байх вэ! Алтан мөнгөн аргайг минь аваад өгөөч!” гэж гуйжээ. Эмгэн: “Эмээ нь босвол сууж чаддаггүй, суувал босч чаддаггүй хөгшин хүн. Хүү минь буугаад ав!” гэжээ. Гэтэл найман хөлтэй Найр алаг морь нь шивнэв: “Би хотойхын сайнаар хотойё. Чи шүүрэхийн сайнаар шүүр!” гэжээ. Тэгээд Найр алаг морь хотойхын сайнаар хотойж, найман настай Чагаа хүү шүүрэхийн сайнаар шүүрээд алтан мөнгөн шагайгаа аваад эргээд зугатаажээ. Тэгэхлээр мангас эмгэн босон харайгаад хойноос нь хөөжээ. Хөөсөөр хөөсөөр гүйцэж очоод тэр морины нэг хөлийг нь төмөр хянгараараа тас ширвэв. Найман хөлтэй найр алаг морь долоон хөлөөрөө доголон давхиж явлаа. Нэг даваа даваад мангас эмгэн бас л гүйцэн очиж тэр морины нэг хөлийг төмөр хянгараараа тас ширвэв. Тэгсээр тэгсээр найман даваа давахад найр алаг морины найман хөлийг цөмийг нь тас цавчив аа. Тэгсэн энэ морь хөлгүй болж биеэрээ бэмбэгнэн давхиж явлаа. Тэгээд нэг даваа даваад мангас эмгэн бас гүйцэж хянгараараа тэр морины тал биеийг тас цавчив. Тэгэхлээр нь энэ дээд морь цээжээрээ цөмцөгнөн давхиж явлаа. Тэгээд бас нэг даваа даваад мангас эмгэн цээжийг нь тас цавчив. Тэгэхлээр найман хөлт найр алаг морин толгойгоороо тонтгонож давхиж явлаа. Тэгээд бас нэг даваа даваад мангас эмгэн хянгараараа тэр морины толгойг тас цавчив. Тэр морин тэгэн тэгсээр аргагүй үхжээ. Тэгэхлээр Чагаа хүү явган болж явгаар гүйж нэг талд алтан улиасанд гарлаа. Тэгэхлээр мангас “Хянгараараа алтан улиасны үндсийг цавчина” гэж байтал нэг үнэг ирж:“Ээж, ээж энэ улиасыг би унагая. Та нэг хэсэг унтаад аваарай!” гэж тэр үнэг хэлэв. Мангас эмгэн унтаж байлаа. Тэр цагт нь үнэг түүний нүдий нь цавуудаж орхиод хүүг модноос буулгаж өгөв. Хүү тэр мангасыг унтаж хэвтэхэд нь цаашаа бас арилсан билээ. Тэгээд мангас эмгэн сэрж шинэ мөрөөр нь шиншиж гүйгээд хуучин мөрөөр нь хуншиж гүйгээд очжээ. Нэг далайн захад Чагаа хүүг бас нэг алтан улиасанд суухыг нь харав. “Энэ улиасыг бас цавчиж унагая” гэтэл бас нэг үнэг ирж хэллээ: “Ээж, ээж би энэ улиасыг чинь унагая. Чи нэг хэсэг унтаад аваарай!” гэжээ. Тэгэхлээр нь “Үгүй, болохгүй. Намайг нэг үнэг ингэж хэлээд нүдийг минь цавуудаж орхилоо” гэж мангас эмгэн хэлэв. Тэгэхлээр үнэг “Ухай тэр чинь болвол талын үнэг байгаа биз ээ. Би болвол тайгын цагаан үнэг байна. Манай тайгын газарт тийм үйл байхгүй” гэж үнэг хэлэв. Тэгсэн мангас эмгэн унтжээ. Тэгээд энэ тайгын үнэг түүний нүдийг цавуудаж Чагаа хүүг модноос буулгаж гэнээ. Тэгээд мангас эмгэн сэрж бас шинэ мөрөөр нь шиншиж хуучин мөрөөр нь хуншиж гүйгээд Чагаа хүүг нэхэж явлаа. Тэр хүүг долоон даваа даваад явахад нь их далайн захад бухан бяруу явж явлаа. “Би айж зугатаж явна. Намайг чи унуулаач” гэж Чагаа хүү тэр бухан бяруунд хэлсэнд тэр бухан бяруу энэ хүүг унуулаад цааш явлаа. Ингэж явтал мангас эмгэн гүйцэж ирлээ. Мангасыг иртэл бухан бяруу пар гээд баасаа хамар дээр нь орхижээ. Тэгсэн мангас эмгэн нүүрээ угаах гэж далайн захад очиж далайн ус барагдтал угааж байлаа. Тэгээд мангас эмгэн шинэ мөрөөр нь шиншиж хуучин мөрөөр нь хуншиж гүйгээд Чагаа хүүг нэхэж явтал хүү долоон даваа даваад явж байлаа. Тэгээд хүү, бух бяруу хоёр нэг айлын бууц хүртэл аавын нь билүүний хагархай, ээжийн самны хугархай байсныг оллоо. Ээжийнх нь тэвнэ бас хэвтэж байлаа. Тэр гурван юмаа олж автал мангас эмгэн гүйцэж ирлээ. Тэгэхлээр нь Чагаа хүү ээжийн самаа “Батганын толгой багтахгүй баг хар ширэнгэ бол!” гэж мангас эмгэний урд хаялаа. Тэгсэн баг хар ширэнгэ болж уналаа. Тэгэхлээр нь мангас эмгэн асуув. “Аа хүү минь, энэ ширэнгий цаад талд яаж гарлаа чи!” гэж. “Нүд амаа сохолж гарлаа би!” гэж Чагаа хүү хэлжээ. Тэгэхлээр нь мангас эмгэн ширэнгээр зад дайрч нүд амаа сохолж гарлаа. Тэгээд бас гүйцэж очихлоор нь хүү аавынхаа билүүний хагархайг “Элгэн улаан хад бол” гээд хаялаа. Тэр их хад болсонд мангас эмгэн асуув. “Аа багачуул минь! Энэ элгэн улаан хадыг яаж гарлаа та?” гэж. “Гар хөлөө хугалж гарлаа би” гэж Чагаа хүү хэлж. Тэгсэн мангас эмгэн гар хөлөө хугалж энэ хадыг гарлаа. Тэгээд бас гүйцэж ирлээ. Тэгэхлээр нь “За зах хязгааргүй мөрөн далай бол” гэж Чагаа хүү тэвнээ орхин хэллээ. Тэгэхлээр хүн гарахгүй мөрөн далай болж, тэр тэвнэ. “Энэ далай мөрнөөр та яаж гарлаа?” гэж мангас эмгэн асуулаа. “Үхрийн чинээ хоёр чулуу хоёр мөрөндөө уяад холбис, холбис гэж гарлаа би” гэж Чагаа хүү хэлжээ. Тэгэхлээр нь мангас эмгэн үхрийн чинээ хоёр чулуу хоёр мөрөндөө уяад далай дотор орж далайн ёроолд живж үхжээ. Тэгээд Чагаа хүү энэ бухан бяруугаа унаад долоон даваа даваад хээрийн өвс түүнд өгч идүүлж галаа түлж хонов. Маргааш өглөө улаан нарнаар босч яваад үдшийн улаан нарнаар нэг сайн сайхан хээрт ирж хонох боллоо. Тэгээд бух бяруу хэллээ: “Чагаа хүү минь, чи намайг алаад дөрвөн хөлий минь дөрвөн тийш залаад зүрхийг минь өвөртлөөд унтаарай” гэж. Тэгэхлээр нь хүү “Ийм ачтай эвийгээ би яаж ална?” гэж хэллээ. “Чи намайг алахгүй бол миний толгойд ширх эр! Загатнаад байна” гэж бухан бяруу хэлэв. Тэгээд толгойд нь ширх эрж суухлаар нэг их улаан ширх явжээ. “Улаан ширх явна. Үүнийг ***** уу?” гэж асуув. “Алж орхи” гэж бухан бяруу хэлжээ. Энэ ширхийг алахаар бухан бяруу үхсэн билээ. Тэгсэн Чагаа хүү уйлж байгаад дөрвөн хөлийг нь дөрвөн тийш залаад толгойг нь урд зүг залаад зүрхийг нь өвөртлөөд унтлаа. Хойт өглөө босоход нь олон мал багширч сайн гэртэй, сайхан авгайтай болсон байлаа. Тэгээд Чагаа хүү алтан мөнгөн аргайгаа аваад аз жаргалаа олоод эргэж ирэхэд аав нь адуундаа явчихсан, ээж нь энгэртээ нэвт уйлчихсан байжээ. Ээж нь хүүгээ үзэж уйлан хайлан угтаад: “Ээж нь хонь алахаараа үнхэлцгийг нь хүүдээ тавьдаг юм. Тэгэхлээр эцэг чинь намайг “Юуны чинь” хүү гээд зоддог юм. Өнөө бас хонь гаргана. Аавынхаа хэлэхийг миний хүү авдрын ард нуугдаж байгаад дуулаарай!гэж хэлжээ. Удахгүй аав нь ирж хонь гаргажээ. Гэдэс чанаад ээж нь: “Хүү минь ирээсэй, үнхэлцгийг нь тавихсан!” гэтэл эцэг нь: “Юун үхсэн хатсаны чинь хүү!” гээд ээжийг нь нойтон модыг ноцтол, хуурай модыг хугартал зодож гэнэ. Тэгэхлээр нь хүү авдрын араасаа гарч ирээд: “Үхээгүй хатаагүй хүүд үнхэлцэг зүрх тавих ёстой! гээд алтан мөнгөн шагайгаараа “Аргай аргай түг” гээд аавынхаа толгойг цохиод алчихжээ. Тэгээд ээжийгээ гэртээ аваачаад амар сайхан жаргажээ.
    2014 оны 08 сарын 21 | Хариулах
  • тунгаа (122.201.22.6)
    алтан мөнгөн аргайгийн хэсэг нь л байна шүү дээ? ядаж үлгэрээ гүйцэд нийтлэчихээч яагаад аавыгаа алсныг нь... арай ч дээ ардын аман зохиолоо ингэж доромжилж болохгүй
    2014 оны 04 сарын 02 | Хариулах
  • hehe (202.5.203.241)
    sain medehgyi yum hyyhed baihdaa unshij baisan l sanagdaj bna yag aaviigaa aldag ene teriig ni byyr tag martajee herev ene ynen bol yamar negen noloo hyyhded yzyyldeg gedegt ooriin bier turshiltad orsniih ygyi yum bna gej helmeer bna hehehhe
    2013 оны 12 сарын 08 | Хариулах
  • Зочин (103.9.90.233)
    hehe zamarsan yum
    2013 оны 12 сарын 07 | Хариулах
  • eej (203.191.56.20)
    Чоно ба 7ишиг ч бас чонын гэдсийг хүүлээд ишгээ гаргаж авдаг тухай гардаг,иймэрхүү харгисдуу хэсгийг н өөрчилж оруулах хэрэгтэй ш дээ бас зарим үлгэр дээр /орчуулгын/ үнэг чонотой гэрлээд ч гэх шиг,ер н бага насны хүүхдийн номын хэвлэлтэнд хяналт байх хэрэгтэй дуртай нэг нь хүссэнээ хэвлэж болохгүй ээ!!!
    2013 оны 12 сарын 07 | Хариулах
  • Баагий (103.26.194.88)
    Алтан мөнгөн аргай гэдэг монгол ардын үлгэр, байдаг л үлгэр шүү дээ аавийгаа алаад ээжтэйгээ амар сахйнадаа жаргаж буй тухай өгүүлдэг. Мэдэхгүй байж олон юм хуцахаа боль доо.Хүний хөгжлийн зүй тогтлоор бол З.Фройдын онолоор бол эцгийгээ хөнөөх мэдрэмж угаасаа хөвгүүдэд байдаг зүйл манай аман зохиолд ийм үлгэр байдаг нь маш сонин бөгөөд жинхэнэ эртний хүн төрөлхтөний онцлогийг харуулсан мэдрэмжтэй зохиол, арван жилийн сурах бичигт орсон бол сонголтын асуудал байж болно харин энэ үлгэрийг элдвээр хэлэх хэрэггүй байх ёстой сонин үлгэр сайхан үлгэр
    2013 оны 12 сарын 07 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • "Silkroad Innovation Hub" болон Мэдээллийн технологийн үндэсний парк хамтын ажиллагааны уулзалт хийжээ
    21 мин
  • Аюулт үзэгдэл, ослын 120 удаагийн дуудлагаар 19 иргэний амь насыг авран хамгаалжээ
    57 мин
  • Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл өргөн мэдүүлэв
    1 цаг 0 мин
  • Улсын гуравдугаар төв эмнэлэг Монгол Улсын төрийн соёрхлыг дөрөв дэх удаагаа хүртэхээр боллоо
    1 цаг 6 мин
  • УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы үйл ажиллагаа, үр дүнг танилцууллаа
    1 цаг 11 мин
  • Төрийн шагнал хүртсэн ЗУРГААН бүтээл
    1 цаг 22 мин
  • И.Одончимэг: Олон хүний хөдөлмөрийн үр дүнд энэ шагналыг аваад зогсож байна
    3 цаг 13 мин
  • П.Батсайхан: Энэ бол нэг хүний биш хамт олны амжилт
    3 цаг 36 мин
  • Иранчууд талийгч дээд удирдагч Али Хаменеигаа сүүлчийн замд нь үдэж байна
    3 цаг 59 мин
  • ФИФА АНУ-ын шигшээгийн гол зэвсэг Фоларин Балогуны улаан хуудасны шийтгэлийг шөвгйин 16-гийн тоглолтын өмнө цуцалжээ
    4 цаг 11 мин
  • Английн шигшээ Мексикийг буулган авч, ДАШТ-ий шөвгийн наймд шалгарлаа
    4 цаг 53 мин
  • Төрийн соёрхол бүтээлдээ очих цаг болсон
    5 цаг 45 мин
  • Үндэсний их баяр наадмыг бодит орчинд суурилсан 360° технологиор шууд дамжуулна
    5 цаг 55 мин
  • Баяртай, Вилагийн хүү
    5 цаг 58 мин
  • Филиппин улсын дэд ерөнхийлөгч Сара Дутертийг албан тушаалаас нь огцруулах шүүх хурал болж байна
    6 цаг 17 мин
  • Мета компани үзэн ядалтыг өдөөсөн контентын хяналтын бодлогоо чангатгалаа
    6 цаг 29 мин
  • НАТО-гийн дээд хэмжээний уулзалтын өмнө ОХУ Украинд хоёр удаа томоохон халдлага хийв
    6 цаг 36 мин
  • Цаг агаарын эрс тэс үзэгдэл дэлхийн олон улс, бүс нутгийг хамарч байна
    6 цаг 44 мин
  • Эрийн гурван наадмын СУР ХАРВАА
    6 цаг 48 мин
  • Карло Анчелотти: Винисиус Жуниор үндсэн цохигчдын зургаа дахь сонголт
    6 цаг 51 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Төрийн шагнал хүртэх гэж буй "Болор цом"-ын эзэн, УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатын 11 шүлэг
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан П.Хүрэлбаатар
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Иргэн нотариатын үйлчилгээг заавал биечлэн очихгүйгээр зайнаас авах боломжтой болно
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
  • ШУУД: Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх сонсгол болж байна
  • Хэний ч тааварлаагүй учраа: Аргентин vs Кабо Верде
  • Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж эх орондоо ирлээ
  • УСУГ: 2026 хагас жилийн "Онцлох үйл явдлуудаас"
  • Алдаж болохгүй алтан боломж: АЛТНЫ ҮНИЙН СУПЕР ЦИКЛ
  • Бразил vs Норвеги: Таван удаагийн аваргууд Европын хүчирхэг багтай тулна
  • Moody’s агентлагаас ХХБ-ны зээлжих зэрэглэлийг B1 болгож нэмэгдүүллээ
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
  • Н.Учралын Засгийн газарт улсаараа алга таших учиртай юм
  • Б.Баттүшиг ICAPP-ийн залуучуудын жигүүрийг тэргүүлнэ
  • Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Төрийн шагнал хүртэх гэж буй "Болор цом"-ын эзэн, УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатын 11 шүлэг
  • ШУУД: Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх сонсгол болж байна
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
  • Бразил vs Норвеги: Таван удаагийн аваргууд Европын хүчирхэг багтай тулна
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
  • Б.Баттүшиг ICAPP-ийн залуучуудын жигүүрийг тэргүүлнэ
  • Н.Учралын Засгийн газарт улсаараа алга таших учиртай юм
  • Холимог тулааны хаан хочит Конор Макгрегортой эргэн ирлээ
  • С.Бямбацогтын даргалсан анхны чуулган ба хариуцлага нэхсэн 90 хоног
  • FIFA WORLD CUP: Франц, Мароккогийн шигшээ багууд учраагаа ялж, шөвгийн наймд учраа таарлаа
  • Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж эх орондоо ирлээ
  • Цаг агаарын эрс тэс үзэгдэл дэлхийн олон улс, бүс нутгийг хамарч байна
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • Алдаж болохгүй алтан боломж: АЛТНЫ ҮНИЙН СУПЕР ЦИКЛ
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
  • Хэний ч тааварлаагүй учраа: Аргентин vs Кабо Верде
  • ХӨГЖЛИЙГ ДАН ГАНЦ ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТӨӨР БУС, ХҮНИЙ ХӨГЖИЛ, ДИЖИТАЛ ШИЛЖИЛТ, НОГООН ХӨГЖИЛ, САЙН ЗАСАГЛАЛААР ХЭМЖИХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан П.Хүрэлбаатар
24 баримт
  • 1960 оны долоодугаар сарын 6-нд Үндсэн хуулийг шинэчлэн баталж байжээ
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК