Цахим
ертөнцөд этгээд үг хэллэг, эвлүүлсэн хошин зургаараа танил болсон
жиргээч бол яах аргагүй “Танхай эмээ”. Энэ нэрийг сонсоогүй монгол
жиргээч байхгүй гэхэд хилсдэхгүй. Учир нь яг өнөөдрийн байдлаар түүнийг
22, 500 гаруй жиргээч дагаж, одоо хэнийг юуг элэглэх бол хэмээн
сонирхсоор байна. Ерөнхий сайд Н.Алтанхуягаас авахуулаад сайд дарга нарыг “Матарлах” хобби нь түүнийг ТЕГ-аас сануулга авахад ч хүргэж байсан. Энэ үйл явдал түүнийг хэн бэ гэдгийг цөөн хэдэн хүмүүст мэдэх боломжийг олгосон ч нийтэд ил болоогүй юм.
Нууц нэр ашиглан бусдыг доромжилсон хэмээн сануулга авсныхаа дараа тэрбээр нэг хэсэгтээ жиргээчдийн ертөнцийг орхиж дахин жиргэхгүй гэдгээ мэдэгдэж байв. Харин төд удалгүй Танхай эмээ эргэн ирж урьдын адил матарлах ажилаа үргэлжлүүлж болсон бөгөөд одоо ч түүний ард хэн байгаа вэ гэдэг асуулт олон таамаг дагуулсаар байгаа юм. Ингээд жиргээчид дундаа "Од" Танхай эмээгийн хамгийн хөгжилтэй 24 эвлүүлгийг танилцуулж байна.
























24tsag.mn



















































Сэтгэгдэл (19)