15 насныхаа ойн баярыг фенүүдтэйгээ тэмдэглэхээр шийдсэн “Freezone” хамтлаг өнөөдөр “Хотын хэмнэл” тоглолтоо хийнэ.
Тэд тоглолдондоо “Надаар тоглосон хайр”, “Миний нулимсийг салхи л арчина” “Өвлийн шөнө” зэрэг 28 дуу дуулах юм.
Тэд хэлэхдээ “Бид энэ тоглолтыг тэсэн ядан хүлээж байна. Freezone хамтлаг Улаанбаатар хотод томоохон хэмжээний тоглолт хийлгүй 10 гаруй жил боллоо. Бид энэ тоглолтонд байгуулагдсан цагаасаа авахуулаад хит болсон бүх дуунуудаа амьд хөгжимтэй дуулж байгаагаараа онцлог. Зарим нэг дуунуудаа попури хийж дуулахгүй бол цагтаа амьжихгүй байдал үүссэн. Тоглолтонд мэдээж анхны бүрэлдэхүүн болох Заяа, “Намрын дурсамж” дууг маань хамтран дуулсан Ice top-ын Хаагий гэхчилэн олон уран бүтээлчид оролцоно. Ер нь л энэ тоглолт дурсамж сэргээсэн сайхан тоглолт болно гэдэгт бид итгэлтэй байна. Тиймээс бидний үеийн найз нарыгаа энэ тоглолтонд хүрэлцэн ирэхийг урьж байна” гэлээ. Улаанбаатар паласын концертын их танхимд 19.00 цагаас ганцхан удаа болно. Тасалбарын үнэ 30-40 мянган төгрөг аж.