
Хоёр бүлэг, гурван үзэгчдэлтэй энэ бүжгэн жүжигт 12 жилийн амьтдын болон ардуудын найр наадам гэх мэт олон бүжиг бий. Түүнчлэн монголчууд энэ бүжгэн жүжгийн удиртгал хөгжмийг андахгүй сайн мэддэг. Баяр ёслол, ялангуяа шинэ жилийн баярын хамгийн уянгалаг аялгуугаар “Уран Хас” балетийн удиртгалыг нэрлэж болох юм. “Уран Хас”-ын 40 жилийн ойн тоглолт энэ сарын 1-нд болсон. Энэ ойг ДБЭТ-ын онцгойлон тэмдэглэхээр зэхээд байгаа бөгөөд хамтран ажилладаг дунд сургуулийнхаа сурагчдад энэ бүтээлийн талаар танилцуулж, уран бүтээлчдэд мастер класс сургалт зохион байгуулахаар төлөвлөжээ.
Тэгэвэл “Уран хас” балетыг өнөөдөр УДБЭТ-д 17.00 цагт тоглох гэж байна. Өнөөдөр тус балетын удирдаачаар СТА Ц.Мөнхболд, туслах найруулагчаар СТА Ш.Оюунтуяа, СТА Б.Жаргал нар ажиллана. Харин гол дүр буюу Хас уран залууд СТА А.Өлзий-Орших, Хандармаад Г.Батчимэг, Хандад СТА Р.Байгальмаа нар тоглох аж. Мөн УДБЭТ-ын балетын жүжигчид ХБК-ийн оюутнууд оролцоно.
Т.Энхэлээ