
"Монголын ардчилсан холбоо" байгуулагдсаны 24 жилийн ойн барилдаан өчигдөр болж, улсын заан Ч.Санжаадамба түрүүллээ. Тэрбээр саяхан Монгол Бөхийн өргөөнд болсон Улс тунхагласны ойн баярт зориулсан барилдаанд мөн манлайлсан юм. Ч.Санжаадамба үзүүр, түрүүнд улсын аварга Г.Эрхэмбаяртай тунаж үлдсэн бөгөөд хавирч өвдөглүүлэн түрүүлж, 224 хүчит бөхийн манлай боллоо.
Ч.Санжаадамба заан Монгол бөхийн өргөөнд болсон барилдаануудад тогтмол амжилт үзүүлдэг тул "заалны бөх" гэсэн хоч нэртэй болжээ. Энэ нь түүнийг ёжилсон гэхээсээ илүү Улсын наадмын ногоон дэвжээнд улам их амжилт гаргаасай гэсэн үзэгчдийн хүсэл юм.
Сэтгэгдэл (1)