ММСУХ-ны Рейтингийн зөвлөлийн шийдвэрээр 2013 оны чансаа өндөр есөн уяачийг нэрлэсэн байна. Энэ онд хэн гэж уяач оны шилдэг болсоныг 24tsag.mn сайт та бүхэнд хүргэхээр бэлдлээ.
1. Монгол улсын Манлай уяач Б. Бат-Өлзий эрэмбийн нэгдүгээрт жагсчээ “Их хурд”, улс бүсийн наадмаас 6 түрүү, 8 айргийн амжилтаараа ийнхүү дахин шилдгээр тодорлоо. Тэрээр нийт 62 оноогоор тэргүүлсэн байна.
2. Аймгийн Алдарт уяач Т.Ихбаяр энэ оны Манлай 9 уяачийн хоёрдугаарт 60 оноогоор жагсаж байна Тэрээр улс бүсийн наадмаас 1 түрүү, 13 айраг хүртжээ.
3. Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул О.Батбилэг 39 оноогоор 2013 оны чансаатай уяачдын гуравдугаарт эрэмбэлэгдлээ. Тэрээр энэ жил улс бүсийн наадмаас 4 түрүү, 8 айраг хүртсэн байна.
4. Дорнод аймгийн Матад сумын уугуул, аймгийн Алдарт уяач Б.Цэндбаатар 2013 оны чангсаатай уяачдын дөрөвдүгээрт 37 оноогоор нэрлэгдлээ. Тэрээр энэ жил улс бүсийн наадмаас 4 түрүү, 4 айраг хүртээд байна.
5. Төв аймгийн Баянцогт сумын уугуул, МУ-ын Тод манлай уяач Дашдоржийн Мөнхбат 36 оноогоор удааллаа. Тэрээр энэ онд улс бүсийн наадмаас 3 түрүү, 7 айраг хүртжээ.
6. Ховд аймгийн Чандмань сумын уугуул, аймгийн Алдарт уяач Б.Ерөөлт хүрэн мориныхоо амжилтаар зургаадугаарт эрэмбэлэгдсэн байна.
7. Архангай аймгийн Ихтамир сумын уугуул, залуу уяач Э.Дашчийрэв өнгөрсөн жилийн амжилтаа ахиулан ийнхүү дахин чансаатай уяачдын нэгээр нэрлэгдлээ.
8. 23 оноогоор Ховд аймгийн Дарви сумын уугуул, аймгийн Алдарт уяач Т.Батцоож эрэмбэлэгдэв.
9. Харин 2013 оны чансаатай уяачдын 9-рт МУ-ын Тод манлай уяач А.Батсүх жагслаа.

Сэтгэгдэл (2)