
Тодруулбал ОУХМ Э.Халиунболд мотоциклийн эндурро буюу ус, шавар, уул, хад бүхий байгалийн хүнд хэцүү 7-10 км зайн төрөлд уралдаж хоёр мөнгөн медалийн болзол хангасан байна.
Э.Халиунболдын дасгалжуулагчаар түүний ах Э.Ууганбаяр ажилласан бөгөөд тэмцээний үеэр Азийн мотоциклийн холбооны ээлжит их хурал Малайзын Куала Лумпур хотноо болж, Монголын авто машин спортын холбооны ерөнхий иарийн бичгийн дарга Д.Очирсүх оролцсон гэнэ.