
Киноны зураг авалтын 90 хувийг Вьетнам улсад 10 хувийг нь Монголд хийсэн гэнэ.
Амьдрал киноноос эхтэй юм бол яагаад амьдрал дээр кино шиг үйл явдал болдоггүй юм болоо..? Багаасаа кинонд дурлаж өөрийнхөө амьдралыг киногоор төсөөлдөг Жарантав энэ асуултыг үргэлж өөртөө тавьдаг нэгэн. Аав ээжийгээ болон эргэн тойрны бүх зүйлсийг киноны үйл явдалтай зүйрлүүлэн харах дуртай Жарантавд сонирхолтой зүйлс тохиолдож өгөхгүй л байна.Түүнд хамгийн сүүлд тохиолдсон нэгэн ичмээр явдал нь аавынх нь танилцуулж өгсөн нэгэн чинээлэг айлын охин өөрөөр нь аймшигтайгаар тохуу хийсэн явдал юм...
Ингээд та бүхэнд тус киноны трейлерийг хүргэж байна.
Сэтгэгдэл (1)