
Fcbarcelonanoticias.com сайтын мэдээлж буйгаар Барселона клубын эмч Пруна болон Аргентины шигшээ багийн эмч нар хэд хэдэн удаа рентгенээр хараад Мессигийн гэмтлийг бүрэн эдгэрсэн гэдгийг баталсан байна.
Гэхдээ түүнийг тоглолтонд оролцох болоогүй гэдгийг эмч нар хэлж байгаа юм. Түүний дотны найз Экс Барселониста Милито нэгэнтээ Мэсси энэ сарын 26-нд талбай дээр гарах зорилготой хурдаа сайжруулах, биеэ тоглолтонд дасгах бэлтгэлүүдийг хийж байгаа гэжээ.
Сонирхуулж хэлэхэд Мэссигийн зүүн гуяны арийн шөрмөс гэмтсэн бөгөөд энэ хэсгийн шөрмөс нь хүнийг хурдан гүйхэд тусалдаг юм байна.


Сэтгэгдэл (1)