
НАМЗХ-ноос жил бүр зохион байгуулдаг "Алтан сарнай" наадмын тов гарлаа. Тус наадам энэ сарын 30-нд болох бөгөөд нийт 6 номинацид оны шилдэгүүдийг тодруулах юм. Энэ сарын 26-29-ний хооронд нийт нэр дэвшигчдээс номинаци тус бүрт
шилдэг 3 нэр дэвшигчийг дийлэнх олонхийн саналаар шалгаруулна. Мөн энэ сарын 31-нд номинаци тус бүр дээр шилдэг нэг буюу "Алтан сарнай"-н эздийг тодруулах юм байна.
"АЛТАН САРНАЙ" оны тэргүүн наадмын дараах номинацид өөрийн дэмжиж буй хэдэн ч хүнийг нэр дэвшүүлэх боломжтой. Үүнд,
- Соёл урлагийн салбар
- Спортын салбар
- Шинжлэх ухаан, Техникийн салбар
- Хүмүүнлэгийн салбар
- Бизнесийн салбар
- Нийгэм, улс төрийн салбар
- Дэлхийн монгол хүн гэсэн номинац багтжээ.