
ШУТИС-ийн удирдлагууд өнөөдөр хичээлийн нэгдүгээр байрандаа “MEAL+” нэртэй оюутны жишиг хоолны газар нээсэн юм. “Meal+” хоолны газарт орж ирсэн хүн бүр юун түрүүнд гараа ариутгах аж. Түүний дараа ресепшний хажууд байрлуулсан ухаалаг төхөөрөмжинд бичил шинжилгээ өгсөний дараа үйлчлүүлэгчид тухайн өдөр ямар хоол идэж болох, болохгүйг дэлгэцээр дамжуулан зөвлөх юм байна. Зөвлөгөөний дагуу сонгосон хоолоо тэрхүү дэлгэцийг ашиглан захиалсанаар удалгүй хоол бэлэн болно. Өдөр бүр ингэж хооллосноор оюутнууд маань өөрийн бие организмд яг тохирсон хоол идэх нь эрүүл байх үндэс суурь нь болж өгнө гэж сургуулийн удирдлагууд үзжээ.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (2)