
БЗД-ийн 14-р хорооны ”Нарантуул" ОУХТ-ийн өргөтгөлд одоогоор хэн болох нь тодорхойгүй 170 см өндөртэй, 40 орчим насны эрэгтэй хүн осгосон байдалтай нас барсан байна. Хэргийг БЗД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна.
Мөн ЧД-ийн 12-р хорооны иргэн Э-ийн гэрээс бэлэн биет 400.000 төгрөг, эр алтан цулгай бөгж, эмэгтэй алтан цулгай бөгж, сувдтай алтан ээмэг алдагдсан хэргийг ЧД-ийн цагдаагийн хоёрдугаар шалгаж байна.
Д.Ундрах /24tsag.mn/