
Гишүүн асан Л.Гүндалай хувийн бизнесээ хийж яваа ч улс төрөөс холдоогүй байна. Тэрбээр нэг хэсэг нэр дэвшиж чадаагүй АН-аа муулж байсан бол одоо сөрөг хүчин болох МАН-ыг шүүмжлэх болжээ. Л.Гүндалай "Олон жил төр барьж явсан МАН ялагдчихаад одоо хүртэл үүнээсээ гарч чадахгүй хүндхэн л байх шиг байна ш дээ. Шархадсан чоно шиг л яваад байна. Сая их хурлаараа шинэчлэл хийх гэж үзлээ. Шинэчлэгдэх байтугай бүр баларлаа ш д. Энэ янзаараа бол 2016 онд нэлээд хэцүүдэх байх" хэмээн дүгнэж, байр сууриа илэрхийлжээ. Тэр парламентаас гарсан ч МАН-ын шүүмжлэгч хэвээрээ байна.
Сэтгэгдэл (3)