
БГД-ийн 8-р хорооны “Хөгжил хотхоны 25/2-р байрны гадна эзэнгүй цагаан өнгөтэй, дээвэр, толь ,хормойн хэсгийг нь цэнхэр өнгөөр будсан, улсын дугааргүй, “Toyota Chaser” 100 автомашин олдсон байна. Машиныг ЗХУТ-ийн тээврийн хэрэгсэл түр саатуулах байранд хүргэн БГД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж байна. Мөн ЧД-ийн 8-р хорооны “Кентавр” зочид буудалд иргэн Ц нь бусдын хамт бооцоотой хөзөр тоглож байсан хэргийг ЧД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна.
Д.Ундрах /24tsag.mn/