
Тагнуулын Ерөнхий Газрын Мөрдөн байцаах хэлтсээс мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж шалгасан “Гал үндэстэн холбоо”- ны тэргүүн Ц.Мөнхбаяр нарт холбогдох 201301000361 дугаартай хэрэгт НПГ-аас 2013 оны 12-р сарын 04-ны өдөр Эрүүгийн хуулийн 177-р зүйлийн 177.2, 149-р зүйлийн 149.3, 185-р зүйлийн 185.2,-т заасан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хянан шийдвэрлэх шүүхийн харъяаллыг тогтоолгохоор Улсын Дээд Шүүхэд хүргүүлжээ. Тэгвэл улсын дээд шүүхээс харьяалал тогтоогоод Сүхбаатар дүүргийн шүүхэд шилжүүлсэн гэх мэдээлэл өнөөдөр гарсан. Энэ талаар Дээд шүүхийн албаны эх сурвалжаас асуухад "Ц.Мөнхбаяр нарын хэргийг харьяалалын дагуу Сүхбаатар дүүргийн шүүхэд өчигдөр шилжүүлсэн" гэв.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (3)