
Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын санхүүд шалгалт хийсэн бөгөөд шалгалтаар МХЕГ-ын ажилтнуудын нийгмийн даатгалын мөнгийг санхүүчид нь хуулийн дагуу бичээгүйн дээр удаа дараа дутуу төлсөн нь илэрсэн гэх мэдээллийг бид хүргэсэн. Тэгвэл энэ талаар МХЕГ-ын албаны эх сурвалжаас асууж тодруулахад, "60 гаруй сая төгрөгийн асуудал яригдаж байгаа. н.Наранчимэг гэх ахлах санхүүч нь шамшигдуулсан болох нь илэрсэн. Шалгалтыг өнгөрсөн сард хийсэн бөгөөд н.Наранчимэг гэх эмэгтэйг 14 хоногийн өмнө ажлаас нь чөлөөлсөн" гэв. Юутай ч 60 сая төгрөг шамшигдуулсан эл эмэгтэй ажлаасаа халагдаад зогсохгүй өдгөө хууль хяналтын байгууллагаар шалгагдаж байгаа аж.
Д.Ундрах /24tsag.mn/