“Facebook од” 35,385,947 төгрөгийн ашиг оллоо
Өнгөрсөн
долоо хоногийн Монголын кино театруудаар гарч байгаа киноны ашиг орлогын
жагсаалтаар “Facebook од” 35,385,947 төгрөгийн орлого олж тэргүүлсэн бол
удаад нь “Зүүдэнд ч оромгүй явдал” 26,874,332 төгрөгөөр орлоо. Мөн аймшгийн
төрөл жанраар хийгдсэн “Хөлтрөг” уран сайхны кино сонирхогчдын анхаарлыг
татсаар байгаа нь үзэгдчийн тоо тогтмол байгаа төдийгүй урд долоо хоногоос
орлого өссөн байдлаас харагдах биз. Харин Тэнгис кино театрт нээлтээ хийсэн
залуусын хайр дурлал, үнэнч хайрын тухай өгүүлсэн “Хайрын бэлэг” уран сайхны
кино өнгөрсөн долоо хоногоос гарч эхэлж байгаа юм байна.
Д.Ундрах /24tsag.mn/