
Монгол Улсын шүүхүүд 2010 онд 35787 иргэний хэрэг хянан шийдвэрлэснээс 13991 хэргийг, 2011 онд 30368 иргэний хэргээс 10922, 2012 онд 27792 хэргээс 10856 хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн байна. Үүнээс үзэхэд шүүх нийт иргэний хэргийн 35-39 хувийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74,75,106 дугаар зүйлд заасан журмын дагуу хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа цаашид өсөх хандлагатай байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд анхаарах зарим асуудлыг Иргэний хэргийн танхим ийнхүү тоймлон гаргасан аж.
Д.Ундрах /24tsag.mn/