
“Дорнод нутаг” клубээс “Дорнодчууд хамтдаа” нэртэй шинэ жилийн баярын цэнгүүн зохион байгуулах аж. Цэнгүүнд “Өргөө”, “Соёл-Эрдэнэ”, “Харанга”-ын Х.Лхагвасүрэн, Камертон хамтлагийн Д.Болд болон энэ цагийн залуу одод ая дуугаа өргөнө. Түүнчлэн эх орныхоо төрийн далбааг олимпийн тэнгэрт олонтой мандуулсан боксын тамирчид хүрэлцэн ирж, баяр хүргэнэ гээд гэнэтийн бэлгүүд ихтэй аж. Дорнод нутагт амьдарч, тэр нутагтай холбоотой хүн бүрийг анги хамт олноороо хүрэлцэн ирэхийг урьж байгаа юм байна.
24tsag.mn
Сэтгэгдэл (2)