09.00 цагт Хүний эрхийн Үндэсний Комисс Иргэний нийгмийн байгууллагуудын 7 дахь уулзалт болно. Хүний Эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл оролцох тус уулзалт НҮБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгчийн байранд болно. 10.00 цагт УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “А” танхимд болно.
12.00 цагт Хан-Уул дүүргийн ИТХ-аас 16 хорооны дунд зарласан болзолт уралдааны дүнг дүгнэж тэргүүлсэн /эхний 5 байр шалгаруулж/хороонд гэр гардуулан өгөх арга хэмжээтэй. Хан-Уул дүүргийн Соёлын ордоны гадна талбайд болно.
15.00 цагт Монгол улсын Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн “Өнөр бүл” төв, Хүүхэд хамгаалал хөгжлийн төвийн шинэ байрны нээлтийн арга хэмжээ (хуучнаар хүүхэд асран хүмүүжүүлэх төвд) болно.
МН мэдээллийн төвд
11.00 цагт “976” арт галерейгаас дэлхийн сод уран бүтээлчдийн бар зургийн ажлуудын эх хувийг Монголын урлагт шимтэгч олон нийтэд анх удаа дэлгэн үзүүлэх гэж байгаа тухай мэдээллийг сонирхоорой.



















































