
Арванхоёрдугаар сарын 15 буюу өчигдөр болсон 44 дэх удаагийн энэхүү олон улсын тэмцээнд 4030 тамирчин 42,2 км-ийн зайд өрсөлдсөнөөс Гавьяат тамирчин Б.Сэр-Од хоёр цаг есөн минутийн (2:09:00) амжилтаар тэргүүн байр эзэлжээ.
Тэрээр 2010 онд 2:14:49, 2011 онд 2:11:56 цагийн амжилтаар Хофу хотноо болдог марафон гүйлтийн тэмцээнд түрүүлсэн юм. Энэ удаагийн тэмцээнээр амжилтаа хоёр минут таван секундээр (02:05 минут) ахиулсан байна.