
Хоногийн хугацаанд Нийслэлийн Онцгой байдлын газарт объектын гал түймрийн 8, зөрчлийн 3 дуудлага ирж харъяа дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Аврах, гал унтраах ангийн бүрэлдэхүүн шуурхай арга хэмжээ авч ажилласан байна. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Овоотын 1 дүгээр гудамжны 11 тоотод байшин шатаж байна гэсэн дуудлагын дагуу Аврах, гал унтраах 29 дүгээр ангийн тасгийг гаргахад 8х4 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг шуурхай ажиллаж унтраажээ. Мөн Налайх дүүргийн 3 дугаар хороо, Замчины 24 дүгээр гудамжны задгайд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 23:59 цагт өгснөөр Аврах, гал унтраах 28 дугаар ангийн тасгийг гаргахад 5 ханатай гэр шатаж байсныг унтраасан байна.
Д.Ундрах /24tsag.mn/