
Монголд R&B стилийг хөгжүүлэхэд өөрийн гэсэн хувь нэмрээ оруулж, залуу хүний хувьд чамгүй амжилтад хүрсэн уран бүтээлч гэвэл яахын аргагүй BХ буюу Батбаатар билээ. Тэрээр нэг хэсэгтээ уран бүтээлээсээ хөндийрөөд байсан бөгөөд өөрийн гурав дахь бие даасан “Зөв бай” цомогтойгоо эргэн иржээ.
Энэ нь их хотын залуусыг “Зөв бай” хэмээн уран бүтээлээрээ уриалж буй түүний цомогт соло болон хамтарсан уран бүтээл бүхий 19 дуу багтсан байна.
Хоёр CD-нд багтаан Дабл хэлбэрээр гаргасан тус цомгийг HiFi Records-ийн бүх салбаруудаар болон iTunes-ээр худалдан авч болох нээ.
Н.Анар