
20-ны өдөр тоглох эхний концерт нь тус чуулгын урлагийн мастеруудын тоглолт байх ба энд олон жанрын дуу, хөгжим, бүжиг, циркийн үзүүлбэр, Гавьяат жүжигчин Г.Хонгорзул, С.Ганзориг, "Хангарьд" үндэсний хөгжмийн найрал, "Их монгол" этник групп, хийлч "Degi" болон бүжгийн гайхамшгийг тольдож болно.
Дараагийн концерт буюу 21-ны өдөр Соёлын тэргүүний ажилтан, хийлч "Degi"-гийн шинэ жилийн баярт зориулсан "Шинэ жилийн үдэш" тоглолт болох юм. Энэхүү тоглолтоос та бүхэн хийл хөгжмийн уран яруу, уянгалаг аялгууг таалан сонсож, шинэ жилийн баярын нэгэн үдшийг таатай өнгөрүүлэх болно.
Дашрамд дурдахад хийлч Degi саяхан 12 сарын 9-нд ОХУ-ын Иркутск хотноо "Degi music" нэртэй концертоо амжилттай тоглоод ирсэн билээ.
Сэтгэгдэл (2)