
Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 25 дугаар байрны 2,3 дугаар орцны хогийн сувагт хог шатаж байна гэсэн дуудлагын дагуу Аврах, гал унтраах 10 дугаар ангийн 2 дугаар тасгийг гаргаж унтраасан байна. Мөн Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Сонсголонгийн 11 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагаар Аврах, гал унтраах 30 дугаар ангийн тасгийг гаргахад 8х11 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг унтраасан аж.
Д.Ундрах /24tsag.mn/