
Тус тэмцээнд 51 орны 1725 тамирчин биатлон, уулын цана, кёрлинг, тэшүүр, цанын хоёр төрөлт, гүйлтийн цана зэрэг нийт 12 спортын 79 зай, төрөлд өрсөлдөж байгаа юм.
Сочигийн олимпийн оноо цуглуулах “А” зэрэглэлийн энэхүү тэмцээний эмэгтэйчүүдийн 10 км-т 75 тамирчин оролцох мэдүүлгээ ирүүлснээс эх орноо төлөөлөн оролцож буй Ч.Отгонцэцэг 64-р байр эзэлсэн бол эрэгтэйчүүдийн 15 км-ийн уралдаанд 83 цаначин уралдсанаас Б.Бямбадорж 77, Б.Гэрэлт-Од 79, Т.Доржготов 81 дүгээрт тус тус жагслаа.