
Өнгөрсөн амралтын өдрүүдэд Баянзүрх дүүрэгт хоёр хүн осгож нас баржээ. Тодруулбал, Баянзүрх дүүргийн 17-р хороонд 41 настай эрэгтэй хүн осголтын улмаас амиа алдсан байна. Мөн Орхон аймаг Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт 34 настай эмэгтэй хүн осголтын улмаас амиа алджээ. Түүнчлэн уржигдар Дорноговь аймгийн Сайншанд суманд 52 настай эрэгтэй хүн осгож нас баржээ. Харин гэмт хэргийн гарал ням гарагт 41, бямба гарагт 52 бүртгэгджээ.
Д.Ундрах /24tsag.mn/