
Залуу загвар зохион бүтээгч Э.Алтанзул, Ж.Мандах нарын хамтарсан энэ шоу “Bluemoon art gallery”-д 20.00 цагт болно.
Шоунд Э.Алтанзул болон Ж.Мандах нарын гоёлын даашинзны коллекцоос гадна “Gabaya glamour boutique”-ээс гарч буй гоёлын даашинзны коллекц ч мөн оролцох ажээ. Мөн гоёр чимэглэлийн “Uran boutique” компани таны үдшийн гангараанд өнгө нэмэх аксессуаруудаа танилцуулна. Тиймээс “Haute couture-2014” шоунд ирээд таалагдсан даашинз, гоёл чимэглэлээ шууд худалдан аваарай.
