
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас ШШГЕГ-т шаардлага хүргүүлжээ. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн прокурорын хяналтанд тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан 52 ялтан байдаг байна. Тэгвэл Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас тэдгээр ялтны ял эдлэх байдалд тавьж буй хяналтыг шалгахад хэд хэдэн зөрчил илэрсэн байна. Тиймээс ШШГЕГ-аас тэд зөрчлөө арилгахыг шаардаж байгаа аж.
Д.Ундрах /24tsag.mn/