Шинээр баригдаж байгаа төдийгүй ашиглалтанд ороод удаагүй байгаа орон
сууцнуудын метр квадрат зөрж байгаатай холбоотой гомдол саналууд
хүрээгээ тэлж байна.ШӨХТГ-т гомдол гаргах иргэдийн тоо улам өссөөр байгаа юм. Учир нь иргэд барилгын компаниудад дор хаяж 2-20 метр квадратаар “молигодуулж” байсан гэдгийг ШӨХТГ-аас тогтоогоод байгаа.
Шалгалтаар одоогийн байдлаар “Ти Ди Си”, “Макс өргөө”, “Корей таун”, “Тайгам Алтай” ХХК, “Залуус” хороолол, “Зүмбэр орд”, “Гангар” инвест зэрэг компаниудын зөрчлийг илрүүлсэн байна. Тухайлбал, “Тайгам Алтай” компанийн “Алтай” хотхон дээд тал нь найман м/кв-ын зөрүү гаргасныг илрүүлээд байгаа юм. Юутай ч удирдамжийн дагуу 30 хоногийн хугацаанд шалгалт үргэлжилнэ. Харин энэ хугацаа дуусах дөхөж байгаа юм.
Д.Ундрах /24tsag.mn/




















































Сэтгэгдэл (1)