Замын цагдаагийн газарт өчигдөр 359 дуудлага иржээ. Улмаар зам тээврийн осолд 6 хүн хүнд хөнгөн гэмтжээ. Харин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 56 жолоочийг журамлан саатуулж, гарч болзошгүй хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлж ажилласан байна. Мөн зам тээврийн осол хэрэгт өртсөн бага насны хүүхэд хоёр бүртгэгджээ. Тухайлбал, БЗД-ийн Энхтайваны өргөн чөлөө, “Бөхийн өргөө”-ний хойд уулзварт УАЗ-220692 маркийн автомашины жолооч М нь БНСУ-ын ЭСЯ-ны “Hyundai Santa Fe” маркийн автомашинтай мөргөлдсөн байна. Мөн СБД-ийн Чингэлтэйн өргөн чөлөө, 17-р сургуулийн хойд замд амины “Toyota Chaser” автомашины жолооч А / согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон / нь “Toyota Prius” маркийн С жолоочтой автомашинтай мөргөлджээ.
Д.Ундрах /24tsag.mn/



















































