
Оны шилдэгүүдийг тодруулах "Online media awards"-ийн эхний шатны санал хураалт өчигдөр дууслаа. "Оны шилдэг сайт" номинацид Gogo.mn, Zindaa.mn, Huur.mn сайтууд мөн "Оны шилдэг нийтлэлийн бодлоготой сайт" номинацид Chuhal.mn, 24tsag.mn, Medee.mn сайтууд тунаж үлдлээ. Мөн "Оны шилдэг төрийн байгууллагын сайт"-ад parliament.mn, ulaanbaatar.mn, 11-11.mn, "Орон нутгийн шилдэг сайт"-ад e-darkhan.com, khuvsgulnews.mn, dnews.mn сайтууд хоёр дахть шатанд үлдлээ. Эдгээр нэр дэвшигчдийн шилдэгийн шилдэгүүд маргааш болох "Оnline media awards"-ийн 250 гаруй зочдын мессеж саналаар тодрох юм.
Харин энэ наадмын нэг содон номинац болох "Оны шилдэг жиргээч"-д @Tanhai_Emee /514 санал/, @TsogtgerelB /351 санал/, @Urangoo_A /325 санал/ нар хоёрдугаар шатанд үлдээд байна.
Сэтгэгдэл (2)