Замын цагдаагийн газарт өчигдөр 317 дуудлага иржээ. Улмаар зам тээврийн осолд 26 хүн хүнд хөнгөн гэмтжээ. Харин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 68 жолоочийг журамлан саатуулж, гарч болзошгүй хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлж ажилласан байна. Мөн зам тээврийн осол хэрэгт өртсөн бага насны хүүхэд тав бүртгэгджээ. Тухайлбал, СХД Тахилтын зам 122-р сургуулийн зүүн замд амины “Honda Civic” автомашины жолооч Ж / согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон / нь ЦЕГ-н авто баазын “Kia Rio” маркийн Б жолоочтой автомашинтай мөргөлдөж хоёр хүн гэмтсэн байна. Мөн СБД Залуучуудын өргөн чөлөө 11-р хорооллын урд уулзварт амины “Toyota Noah” автомашины жолооч Япон улсын иргэн нь “Honda Civic” маркийн Б жолоочтой автомашинтай мөргөлдсөн байна.
Д.Ундрах /24tsag.mn/



















































