
Тус киноны ерөнхий зохиолч, найруулагчаар Ш.Доржсүрэн, продюсерээр А.Мөнгөнзул нар ажиллаж гол дүрүүдэд н.Батхишиг, Э.Уянга, Э.Чинзориг нар тоглосон бөгөөд киноны зураг авалтын 90 гаруй хувийг Вьетнам улсад хийжээ. “Кино шиг амьдрал” киноны бүрэлдэхүүнд нийт 30 гаруй хүн ажилласан. Үүнээс 10 гаруй уран бүтээлч Вьетнам улсад очиж зураг авалтын ажилд оролцжээ. Мөн он гарсны дараахан 1-2 дугаар сарын дундуур Вьетнам улсад гаргах төлөвлөгөөтэй байгаа аж.
Д.Ундрах /24tsag.mn/