
Албан байгууллага, ажлын хамт олноороо шинэ жилийн баяраа тэмдэглэж байгаа энэ өдрүүдэд согтуугаар замын хөдөлгөөнд оролцох, улмаар танхайн сэдэлтэй хэрэгт холбогдох явдал ихсэж байна. Өчигдөр л гэхэд “БГД-ийн 16-р хороо, Бөмбөгөр худалдааны төвийн урд манай найзыг дөрвөн залуу зодож, гар утсыг нь дээрэмдлээ” гэсэн дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад шөнийн 02.00 цагийн үед иржээ. Дуудлагын дагуу шалгахад Хөвсгөл аймгийн харьяат 20 настай эрэгтэй М гэгч нь бусадтай бүлэглэн 26 настай эрэгтэй Б-г зодож, гар утсыг нь дээрэмдсэн байна. Хэргийг БГД-ийн цагдаагийн хэлтэс илрүүлэн шалгаж байна.
Энэ мэт бусдын биед гэмтэл учруулах, дээрэм тонуул хийх явдлын бүлэглэн хийх нь эрүүгийн маш том шийтгэлийг хүлээнэ гэдгийг иргэд ухамсарлах хэрэгтэй. Иргэн та бага зэргийн асуудалд холбогдоод олон жилийн ял шийтгэл хүлээнэ гэдэг ухамсарлах нь зүйтэй юм.
Д.Ундрах /24tsag.mn/