
Уржигдар нэгэн этгээд УБЦТС компанийн нэрийг барьж аж ахуй нэгжээс 100 мянган төгрөг залилсан хэрэг гарсан. Тэгвэл өчигдөр БГД-ийн долдугаар хорооны нутаг дэвгэрт найман настай эмэгтэй хүүхдийг гэртээ ганцаараа байхад нь “Ээж чинь явууллаа” хэмээн худлаа хэлж гэрт нь ороод алт, мөнгөн эдлэл залилсан хэрэг гарчээ. Хэргийн БГД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж байгаа бөгөөд хэргийг 20-25 орчим насны эмэгтэй хүн үйлдсэн болохыг илрүүлжээ.
Д.Ундрах /24tsag.mn/