Гаалийн байгууллага нь Гаалийн улсын байцаагч нарын албан үүрэгтээ хайнга хандсан, эсхүл бүрэн эрхээ хэтрүүлсэн, түүнчлэн зохих хууль тогтоомж, өргөсөн тангарагаа зөрчсөн зэрэг үйлдлүүдэд Төрийн албаны тухай хуулийн 26.1, Гаалийн тухай хуулийн 284.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 131.1.2-д заасан сахилгын шийтгэлийг ногдуулан ажилладаг билээ.
Мэдээллийн ил тод байдал, мэдээлэл олж авах эрхийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах, мөн Гаалийн байгууллагын удирдлагаас гаалийн байгууллагын үйл ажиллагаандаа дотоод аудит хийн, зарим зөрчлийг илрүүлсэнээр 2013 онд албан үүрэгтээ хайнга хандсан, албан тушаалаа урвуулан ашигласан, дотоод журам зөрчсөн, төрийн албан хаагчийн үйл ажиллагаанд хориглосон үйл ажиллагаа явуулсан, сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа ажлын цагаар согтууруулах ундаа хэрэглэсэн, бусдад татвараас зайлсхийх боломж олгохыг завдсан зэрэг хууль зөрчсөн үйлдлүүдэд ГЕГ-ын даргын тушаалаар 32 гаалийн улсын байцаагчид, ГЕГ-ын харъяа газар хорооны даргын туршаалаар 44 гаалийн улсын байцаагчид, нийт 76 гаалийн улсын байцаагчид зэрэг дэв бууруулах, гаалийн албанаас халах, эрхэлж буй албан тушаалыг нь бууруулах, гаалийн улсын байцаагчийн эрх хасах болон сануулах зэрэг арга хэмжээг ногдуулсан байна.
Д.Ундрах /24tsag.mn/