
Д.Буянжаргал нь 2013 оны 08 дугаар сарын 1-2 нд шилжих шөнө Завхан аймгийн Улиастай сумын төвд байрлах “Уран байгаль” зочид буудалд хардалтын улмаас өмгөөлөгч асан Н.Болорчулууны хэвлий тус газар цохиж амь насыг нь хохироосон хэрэг үйлдсэн. Улмаар аймгийн прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1-дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж харъяаллын дагуу Завхан аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхэд хянан шийдвэрлүүлэхээр шилжүүлжээ.
Д.Ундрах /24tsag.mn/