Замын цагдаагийн газарт өчигдөр 362 дуудлага иржээ. Улмаар зам тээврийн осолд 15 хүн хүнд хөнгөн гэмтжээ. Харин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 99 жолоочийг журамлан саатуулж, гарч болзошгүй хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлж ажилласан байна. Мөн зам тээврийн осол хэрэгт өртсөн бага насны хоёр хүүхэд бүртгэгджээ.Тухайлбал, СХД-ийн Баянхошууны зүүн салааны зам, хуучин эцсийн замд амины "Toyota Ist" автомашины жолооч М /согтууруулах ундааны зүйл хэргэлсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон/ нь оршин суух хаяг тодорхойгүй иргэн Б-г мөргөж амь насыг нь хохироосон байна.
БЗД-ийн Энхтайваны өргөн чөлөө, Офицеруудын ордны урд замд улсын дугаар тодорхойгүй автобусны жолооч нь явган зорчигч Б мөргөж гэмтээгээд хэргийн газрыг орхин явсан байна. Энэ мэт согтуугаар замын хөдөлгөөнд оролцож авто осолд өртөх нь их байгааг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Д.Ундрах



















































