
Нийслэлийн Цагдаагийн газарт 2013 оны 12 дугаар сарын 19-20-нд иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн 1760 дуудлага, мэдээлэл шалгагдаж, гэмт хэргийн шинжтэй 50 үйлдлийг бүртгэн холбогдох нэгжүүд шалгаж, 36 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлсэн байна. Мөн нийслэлийн хэмжээнд бусдын биед гэмтэл учруулсан 2 , хулгайлах 16, дээрэмдэх хоёр, булаах нэг, танхайрах тав, мөнгөн тэмдэгт хуурамчаар үйлдэх нэг, зам тээврийн хэрэг 15, гэмтсэн хүн 15, осол 17 гарч, 1 хүн нас барсан байна.
Д.Ундрах