Өнгөрсөн есдүгээр сард Гэмтэл согог судлалын үндэсний төвийн захирлаар Ц.Энхбаярыг томилсноос үүдсэн маргаан одоог хүртэл шийдвэрлэгдээгүй байна. Эмч, ажилтнууд болон удирдлагуудын дунд үүссэн тус маргаан гурван сар үргэлжилж байгаа юм. Өнөөдөр л гэхэд тус эмнэлэгийн эмч, ажилтнууд удирдлагынхаа эсрэг дахин мэдээлэл хийлээ. Тэд ярихдаа “Ц.Энхбаяр нь энэ сарын 18-нд хийсэн хэвлэлийн хурлаараа биднийг өөрсдийн бизнесээ алдахаас айж байна гэж хэлсэн. Энэ бол гүтгэлэг. Бид Ц.Энхбаярыг сонгон шалгаруулалтанд оролгүйгээр хууль бусаар томилогдсоныг л эсэргүүцэж байгаа" гэв. Мөн Гэмтэл согог судлалын үндэсний төвийн захирал Ц.Энхбаярт захиргааны хариуцлага тооцуулахаар мэргэжлийн байгууллагад хандсан бөгөөд эдгээр эмч нар өөрсдөдөө өмгөөлөгч авсан гэлээ.
Тэд мөн эмнэлэгийн удирдлагын зөвлөлд орж ажиллах хүсэлтэй байгаагаа энэ үеэр дуулгалаа. Гэмтлийн эмнэлэгт маш олон жил ажилласан, тэргүүлэх, ахлах зэрэгтэй мэргэжлийн өндөр түвшний мэдлэгтэй хүмүүс удирдлагын зөвлөлд орох ёстой. Гэтэл Ц.Энхбаяр нь өөрийгөө хүрээлсэн мэргэжлийн бус хүмүүсийг удирдлагын зөвлөлд оруулж байгаа гэв. Эмч нар удирдлагын зөвлөлд орж ажиллах хүсэлтээ Ц.Энхбаяр даргад тавьсан боловч хүлээж авахгүй байгаа бөгөөд шаардлага тавьсан ажилтнаа шууд ажлаас нь халж байгаа гэнэ. Мөн одоогийн байдлаар тус эмнэлэгт нэг ч хагалгаа хийгдэхгүй байгаа гэж тус эмнэлэгийн эмчлүүлэгч нь хэлж байна. Харин иргэд тангараг өргөсөн эмч нар хэн нэгнийг томилогдсоны төлөө улс төржиж ажлаа хаян хариуцлагагүй ажиллаж байна хэмээн шүүмжилж байна.
Т.Энхэлээ




















































Сэтгэгдэл (5)