
Хардалтын улмаас эхнэрээ хөнөөсөн бас нэгэн хэрэг гарчээ. Хэргийг тодруулбал, Өнгөрсөн долдугаар сарын 14-нд Булган аймгийн Бугат сумын харьяат Б.Эрдэнэбаатар гэх этгээд эхнэрээ хазаар, ногтоор ташуурдаж хэрцгийгээр хөнөөжээ. Талийгаач гурван хүүхдийн ээж юм байна. Нөхөр нь суусан цагаасаа хойш байнга зодож, хардаж сэрддэг байсан ч хүүхдүүдээ бодож тэвчсээр эцэст нь алтан амиа алджээ. Улмаар Булган аймгийн шүүхээс эхнэрийнхээ амийг хөнөөсөн түүнд 18 жилийн ял оноосон байна. Гэвч бүсгүйн ар гэрийнхэн ялын хэмжээг хүлээн зөвшөөрөхгүй Дээд шүүхэд хандаад байгаа аж.
24tsag.mn
Сэтгэгдэл (1)