
"Монгол Циркийн хөгжлийн төв" ТББ-аас санаачлан зохион байгуулж буй "Мөсөн Цирк Монголд" нэртэй шоу тоглолт АСА циркэд энэ сарын 7-ноос эхэлж тоглогдсон. Ердөө долоо хоног тоглогдохоор төлөвлөгдсөн ч үзэгчдийн хандалт ихтэйгээс дахин сунгаж тоглохоор болжээ. Тэгвэл өнөөдөр буюу энэ сарын 21, 22-нд Мөсөн цирк хаалтын тоглолт хийх гэж байна.